Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын арми наймдугаар сарын 30-нд Ираны Ларак арал дээр байрлах хоёр пуужин харвагчид цохилт өгсөн талаар АНУ-ын албан тушаалтан мэдээлжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Ираны Исламын хувьсгалын гвардийн хүчнүүд Ормузын хоолойд далайн мина байрлуулах зориулалттай пуужин харвахаар бэлтгэж байсан тул АНУ уг ажиллагааг явуулсан байна. Энэ нь долдугаар сарын сүүлээс хойш АНУ Ираны нутаг дэвсгэрт хийсэн анхны мэдэгдсэн цохилт болжээ.

Харин Ираны тал уг цохилтын үеэр цэргийн алба хаагчид болон энгийн иргэд амиа алдаж, шархадсан гэж мэдээлээд, АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авна гэлээ.

Ларак арал нь дэлхийн эрчим хүчний худалдаанд стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойн ойролцоо байрладаг бөгөөд тус бүс нутагт АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал сүүлийн үед дахин нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран,