Непал болон Түвдийн хил орчимд наймдугаар сарын 26-нд хүчтэй үер, хөрсний гулгалт болж, Непалд 157 хүний цогцос олдоод байна. Харин олон зуун хүн сураггүй хэвээр байгаа талаар Непалын цагдаа болон албаныхан мэдээлжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Гималайн нурууны бүсэд их хэмжээний хад чулуу, шавар голын урсгалд нурж орсны улмаас асар хүчтэй үер үүссэн байна. Үерийн ус Непалын Расува дүүргийн Сяпру Беси, Тимуре зэрэг суурин газруудыг дайран өнгөрч, байшин барилга, зам, гүүр болон усан цахилгаан станцын дэд бүтцийг сүйтгэжээ.

Олон зуун гадаадын иргэн сураггүй байна

Гамшигт өртсөн бүс нь Түвдийн Кайлаш уулыг зорьсон мөргөлчид болон уулын аялал жуулчлалынхны дамжин өнгөрдөг гол чиглэл юм. Непалын эрх баригчдын мэдээлснээр 400 гаруй аялагч сураггүй болсон бөгөөд тэдний дунд Энэтхэг, АНУ, Их Британи, Канад, Австрали, Өмнөд Солонгосын иргэд байгаа аж.

Харин Хятадын талд Түвдийн Гиронг хошуунд мөн хөрсний гулгалт болж, одоогоор 3 хүн нас барж, 265 хүн сураггүй байгаа талаар мэдээлсэн байна.

Гамшгийн шалтгаан

Анхны мэдээллээр энэ гамшиг нь Гималайн бүсэд болсон 4.4 магнитудын газар хөдлөлтөөс үүдэн мөсөн голын хэсэг нурж, улмаар хад чулуу, шавар голын урсгалыг хаасантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Үүний дараа голын ус асар их хэмжээгээр түрж, доод урсгалын суурин газруудыг дайрчээ.

Непалын арми, цагдаа болон аврах багийнхан нуранги, шавар дунд амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна. Гэвч зам, гүүр сүйдсэн, цаг агаарын нөхцөл хүндрэлтэй байгаа нь аврах ажиллагаанд ихээхэн саад болж байгаа аж. Зарим бүсэд нисдэг тэрэг газардах боломжгүй байгаа талаар мэдээлжээ.

Нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж байгаа бөгөөд 157 хүний амь нас хохирсон нь одоогоор баталгаажсан тоо бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Непал, #Түвд,