Ховд аймагт хадлан бэлтгэх ажил 44.5 хувьтай үргэлжилж байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Ховд аймаг энэ жил малчдын түвшинд 61500 тонн хадлан (өвс) бэлтгэхээр төлөвлөсөн юм. Үүнээс өнөөдрийн байдлаар 27370 тонныг бэлтгэжээ.
Алтай, Булган, Үенч, Манхан, Зэрэг, Чандмань, Эрдэнэбүрэн сумынхан хадлан бэлтгэж байгаа бөгөөд өвсний гарц өмнөх жилийнхтэй адил, дунд гэсэн үнэлгээтэй байна.
Хадлан бэлтгэх ажил аравдугаар сар хүртэл үргэлжлэх ба Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд долоо хоног бүр сумдаас мэдээлэл судалгаа авч байгаа юм.
Мөн одоогийн байдлаар малчдын түвшинд 550 тонн тэжээл, 250 тонн хужир шүү бэлтгээд байна.

#Ховд,

Эрдэнэт-Овоо:
USD | 3586