Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Наймдугаар сарын 10-нд Колумбын баруун хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон барилга байгууламж нурж, хүний амь нас эрсэдсэн байна. Аврагчид болон орон нутгийн иргэд нуранги дор үлдсэн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Одоогоор 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлээд байна. Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн хотод барилга байгууламж ихээр эвдэрч, зарим нь бүрэн нуржээ.

Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар орчимд байсан бөгөөд чичирхийлэл Колумбын бусад бүс нутаг төдийгүй хөрш Эквадор, Панамд мэдрэгдсэн байна.

Колумбын Ерөнхийлөгч улсын хэмжээнд гамшгийн нөхцөл байдал зарлаж, аврах, тусламжийн ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Одоогоор аврагчид хүнд машин механизмын тусламжтайгаар нурсан барилгуудын нурангийг цэвэрлэж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна.

Эх сурвалж: Reuters

#Колумб,