2026–2027 оны хичээлийн жилд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрхээ авсан боловч Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн санхүүжилт шийдэгдээгүй 60 оюутны төлөөлөл болон эцэг, эхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлснээр, дээрх оюутнууд Боловсролын зээлийн сангийн гадаадын их, дээд сургуульд суралцуулах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шаардлага хангасан боловч хяналтын нөөцөд үлдсэн байна. Үүнээс 40 нь бакалавр, 20 нь магистрын түвшний суралцагч аж.

Оюутнуудын төлөөлөл сургалтын төлбөрийн асуудал шийдэгдээгүйгээс гадаадын их, дээд сургуулиас авсан элсэлтийн эрхээ алдах, суралцах боломжгүй болох эрсдэл үүсээд байгааг онцолжээ.
Тэд Монгол Улсын Засгийн газар, Боловсролын зээлийн сангаас асуудлыг яаралтай шийдвэрлэж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцсэн оюутнуудын суралцах боломжийг хадгалахыг хүсэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, шийдвэр гарах хүртэл Төрийн ордны гадна суулт хийхээ мэдэгдсэн байна.
Боловсролын зээлийн сангийн мэдээллээр, гадаадын их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн сонгон шалгаруулалтыг холбогдох журамд үндэслэн зохион байгуулдаг. Дэлхийн шилдэг их сургуулийг тодорхойлохдоо Times Higher Education World University Rankings-ийн жагсаалтыг ашигладаг байна.

Энэ оны сонгон шалгаруулалтад дэлхийн шилдэг их, дээд сургуульд элссэн иргэдийн сургуулийн олон улсын эрэмбэ, авсан тэтгэлгийн хэмжээ болон Боловсролын зээлийн сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээг үндэслэн оноо тооцож, эрэмбэлсэн талаар мэдээлж байжээ.
Оюутнуудын зүгээс сургалтын төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэж, суралцах эрхээ хадгалах боломж олгох нь тулгамдсан асуудал болоод байгааг мэдээллээ.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #онцлох зураг,