ОХУ-аас Сүхбаатар боомтоор 2026 оны наймдугаар сарын 7-ны өдөр 61 вагон буюу 3,448 тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ.
Тус шатахууныг төмөр замаар шуурхай тээвэрлэн Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахад буулгах ажлыг зохион байгуулж байна.
Мөн ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор нийт 15,158 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Үүнээс гадна Ангарскийн боловсруулах үйлдвэрээс наймдугаар сарын 4-ний өдөр ачигдсан 39 вагон буюу 2,241 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.
Шатахууныг дотоодын зах зээлд тасралтгүй нийлүүлэх хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр аж ахуйн нэгжүүдийн агуулахаас Улаанбаатар хотын 154 шатахуун түгээх станцад 1,200 тонн, орон нутгийн нийт 149 шатахуун түгээх станцад 1,256 тонн АИ-92 автобензин тус тус ачжээ.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортлон оруулж ирсэн шатахуун тээвэрлэсэн вагоныг буух өртөөдөд шуурхай хүргэх, буулгах, улмаар шатахуун түгээх станцуудад түгээх ажлыг УБТЗ, гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж байна.
Шатахууны нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх, дотоодын зах зээлд тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585