Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ДЦС-3 -д ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дулааны цахилгаан станц-3 (ДЦС-3)-ын их засварын ажлын явцтай танилцаж, засварын ажлыг эрчимжүүлэн хугацаанд нь дуусгах чиглэл өглөө.

Тэрбээр өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах нь эрчим хүчний салбарын нэн тэргүүний зорилт болохыг онцолж, ДЦС-3-ын тоног төхөөрөмжийн их засварыг чанартай, шуурхай гүйцэтгэж, дулаан, цахилгааны найдвартай ажиллагааг бүрэн хангахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Мөн засварын ажлын явцад аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөж, шаардлагатай техник, хүн хүч, санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэн ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон байна.

Засгийн газар энэ өвөл эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчдийг тогтвортой дулаан, цахилгаанаар хангах зорилгоор дулааны цахилгаан станцуудын их болон урсгал засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд ДЦС-3-ын их засвар нь өвөлжилтийн бэлтгэлийн чухал ажлуудын нэг юм.

#онцолсон, #live,