Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр "үг хэлэх эрх чөлөөг эргэн сэргээнэ" гэж амлаж байсан ч холбооны шүүхүүд түүний засаг захиргаа үг хэлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр дор хаяж 75 хэрэгт шийдвэр гаргасан талаар хууль эрх зүйн судалгаанд дурджээ.

Шүүхийн шийдвэрүүдэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, их, дээд сургууль, хуульч, төрийн албан хаагчид болон жагсагчдын эрхийг зөрчсөн гэж үзсэн олон тохиолдол багтсан байна. Зарим хэрэгт Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах боломжийг хязгаарласан, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн хүмүүсийн эсрэг арга хэмжээ авсан, мөн их сургуулиудын санхүүжилтэд улс төрийн нөлөө үзүүлэхийг оролдсон гэж шүүх дүгнэжээ.

Холбооны шүүгчид эдгээр үйлдэл нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан үг хэлэх болон хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн, олон тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож эсвэл хэрэгжилтийг нь түдгэлзүүлсэн байна.

Харин Цагаан ордон эдгээр шүүмжлэлийг няцааж, Трампын засаг захиргаа иргэдийн эрх чөлөөг хязгаарлах бус, төрийн байгууллагууд дахь улс төрийн ялгаварлал, цензурыг арилгах зорилготой ажиллаж байгаа гэж мэдэгдэв. Мөн зарим шүүхийн шийдвэрийг давж заалдахаа илэрхийлжээ.

Хууль эрх зүйн шинжээчдийн үзэж буйгаар дээрх шийдвэрүүд нь АНУ-д гүйцэтгэх засаглалын бүрэн эрх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх чөлөөний хоорондын заагийг тодорхойлох чухал жишээ болж байгаа бөгөөд энэ асуудал цаашид ч улс төр, хууль эрх зүйн маргааны төвд байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#Трамп,