Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хятадын цуглуулгын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компани алдарт Labubu дүрээ ашиглан амттан, нарийн боовны зах зээлд хүч түрэн орж байна. Тус компани анхны олон улсын Pop Bakery салбараа Сингапурт нээж, дэлхий даяарх өргөтгөлөө эхлүүллээ.
Universal Studios Singapore-ийн ойролцоо байрлах хоёр давхар нарийн боовны газар нь Labubu-гийн хар кунжуттай мөсөн чихэр, Molly дүрийн бяслагтай бялуу зэрэг дүрээс сэдэвлэсэн 45 төрлийн амттан, ундаа санал болгож байгаа бөгөөд бүтээгдэхүүний үнэ 5-32 сингапур долларын хооронд байна.

Pop Mart-ийн мэдээлснээр Сингапур нь олон улсын тэлэлтийн эхний алхам бөгөөд цаашид Тайланд, Индонез, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад амттаны дэлгүүрүүд нээхээр төлөвлөжээ. Мөн Европ, АНУ-д салбар байгуулах боломжийг судалж байгаа ч нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Энэхүү алхам нь Pop Mart тоглоомын бизнесээс давж, өөрийн оюуны өмч (IP)-ийг хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын олон салбарт нэвтрүүлэх урт хугацааны стратегийн нэг хэсэг юм. Тус компани энэ онд Labubu дүрээр уран сайхны кино бүтээхээр Sony Pictures-тэй хамтарч ажиллахаа зарлаж, Бээжин дэх Pop Land сэдэвчилсэн паркаа мөн өргөтгөжээ.

Гэсэн хэдий ч шинжээчид Pop Mart-ийн тоглоомын борлуулалтын өсөлт саарч, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж буй энэ үед нарийн боовны бизнес нь орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх чухал алхам болохыг онцолж байна. Харин Labubu-ийн дэлхийн эрэлт цаашид хэр тогтвортой байх нь АНУ болон Европ дахь өргөтгөлийн амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл болохыг тэд тэмдэглэжээ.
Эх сурвалж: Reuters