Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээ даваа гарагт эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд хэлэлцээр байгуулахад тодорхой хугацааны эцсийн хязгаар тавиагүй гэж мэдэгдлээ. Тэрбээр цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхээс илүү дипломат замаар асуудлыг шийдвэрлэхийг зорьж буйгаа онцолсон байна.

Трампын мэдээлснээр, Ойрхи Дорнодын зарим улс орон хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэхийн тулд илүү хугацаа олгохыг хүссэн бөгөөд үүний дагуу АНУ цэргийн шинэ ажиллагаагаа түр хойшлуулжээ. Тэрбээр бүс нутагт мөргөлдөөнийг улам даамжруулахгүй байх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хэлэлцээний гол зорилго нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх, мөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд чухал нөлөөтэй Ормузын хоолойн нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэж байгаа юм. Ормузын хоолойн хязгаарлалт нь газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнийг өсгөсөн хэвээр.

Үүний зэрэгцээ Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи бүс нутгийн орнуудтай тусдаа дипломат уулзалтууд хийж байгаа бөгөөд Израил улс Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой эрсдэл нэмэгдвэл бие даан арга хэмжээ авахад бэлэн хэвээр байгаагаа мэдэгдсээр байна. Энэ нь хэлэлцээ эхлэхийн өмнөх бүс нутгийн нөхцөл байдал эмзэг хэвээр байгааг харуулж байгаа хэрэг аж.

Эх сурвалж: Reuters

#иран, #Трамп,