Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Японы өмнөд хэсгийн Кюүшюү аралд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ. Амь үрэгдэгсдийн нэг нь Күмамото муж дахь худалдааны төвд дэлбэрэлт болсны дараа, нөгөө нь орон сууц нурж дарагдсаны улмаас нас барсан гэж эрх баригчид мэдээллээ.

Хамгийн их хохирол Күмамото мужид учирсан бөгөөд Aeon Mall Kumamoto худалдааны төвийн хэсэг нурж, дараа нь хүчтэй дэлбэрэлт болсон байна. Урьдчилсан байдлаар дэлбэрэлт нь хий алдагдсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байна. Аврах багийнхан нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн хүн сураггүй хэвээр.

Газар хөдлөлтийн улмаас орон сууц, зам гүүр, түүхэн барилга байгууламжууд эвдэрч, 48 мянга орчим айл өрх цахилгаангүй болжээ. Кюүшюүгийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн түр зогсож, нислэгүүд саатсан бол зарим томоохон үйлдвэрүүд ажилчдаа нүүлгэн шилжүүлэн үйл ажиллагаагаа түр зогсоосон аж.

Японы Цаг уурын агентлаг анх цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан ч удалгүй цуцалжээ. Харин ойрын өдрүүдэд хүчтэй дагалдах чичирхийлэл үргэлжлэх эрсдэлтэйг анхааруулж, өндөр эрсдэлтэй бүсийн 300 мянга гаруй оршин суугчийг сонор сэрэмжтэй байж, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газар хөдлөлт, #Япон,