Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятад улс үерийн улирлын оргил үедээ орж, хэд хэдэн бүс нутагт аадар бороо үргэлжлэх төлөвтэй байна. Цаг уурын мэргэжилтнүүд долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эх хүртэлх хугацаанд хэт их хэмжээний хур тунадас орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Ялангуяа Бээжин, Тяньжин, Хэбэй болон Өвөр Монголын зүүн хэсгээр хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 20–50 хувиар их байх төлөвтэй байна. Эрх баригчид хүчтэй аадар бороо нь гэнэтийн үер, хот суурин газрын усанд авталт, хөрсний гулгалт үүсгэх эрсдэлтэйг анхааруулж, бэлэн байдлаа хангахыг орон нутгийн байгууллагуудад үүрэг болгожээ.

Хүчтэй борооны улмаас өмнөд нутгийн Чунчин хотын Пэншүй тойрогт хөрсний гулгалт үүсэж, найман хүн амиа алдаж, 34 хүн сураггүй болсон байна. Аврах ажиллагаанд олон зуун хүн оролцож байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал ажилд хүндрэл учруулж байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд Хятадын зарим мужид зам талбай усанд автаж, тээврийн хөдөлгөөн саатах, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүчтэй борооны давтамж, эрчим нэмэгдэж, хур тунадасны бүс хойд болон баруун чиглэлд шилжиж байгааг онцолжээ.

Хятадын эрх баригчид ойрын өдрүүдэд үер, хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсүүдэд хяналтаа нэмэгдүүлж, иргэдийг цаг агаарын сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг уриалж байна.

Эх сурвалж: Reuters

#бороо, #үер, #ХЯтад,