Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Гэрэл зургийг MPA.mn

Энэхүү хэлэлцээр нь:
Нэг талаас Монгол Улс, нөгөө талаас Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд болох Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд байгуулагдсан, 3 жилийн хугацаанд мөрдөгдөнө. 

Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн 6 орны түвшинд нийт 367 кодонд хамаарах бараанд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон. Үүнд: 

Монголын тарифын үүрэг:
- гаалийн тарифыг шууд тэглэх -356 кодод хамаарах бараа, 
- 25 эсвэл 50 хувиар бууруулах -6 кодод хамаарах бараа, 
- тарифын квот тогтоож хөнгөлөлт үзүүлэх-5  кодод хамаарах бараа, 
ЕАЭЗХ-ны тарифын үүрэг:
- гаалийн тарифыг шууд тэглэх -365 кодод хамаарах бараа, 
- гаалийн тарифыг 25 хувиар бууруулах -2 кодод хамаарах бараа,
Онцлох зохицуулалт:
- Барааны өртгийн 50 хувиас дээш хэсэг нь Монгол Улсаас гаралтай тохиолдолд тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой.
- Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгох зохицуулалт мөрдөнө.
- Тарифын хөнгөлөлт эдлэхэд “Гарал үүслийн гэрчилгээ (EAM маягт)”-тэй байх
- 5,000 еврогоос доош үнийн дүнтэй барааны “Гарал үүслийн мэдүүлэг”-ийг үйлдвэрлэгч, экспортлогч өөрөө гаргах боломжтой.
- Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулна.

Худалдааны түр хэлэлцээрт хамаарах бараанд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх аргачлалыг Гаалийн байгууллагаас баталлаа. 
- Талууд худалдааг хөнгөвчлөх зорилгоор барааг түргэн шуурхай олгох гаалийн горим, арга ажиллагааг хэрэгжүүлэх, гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгох, бараа ирэхээс өмнө гаалийн мэдээллийг цахимаар хүлээн авч боловсруулах, мөн эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгайлан тусгасан.
- Түр хэлэлцээрт хамаарах барааны мэдүүлэг CAIS системд бусад мэдүүлгээс өнгөөр ялгарч харагдах тул хяналт, бүрдүүлэлт түргэн шуурхай явагдана.

Гаалийн бүрдүүлэлтийн системийн програмд өөрчлөлт оруулж бэлэн болголоо.
- Хэлэлцээрийн 367 барааны гаалийн тарифыг барааны ангиллын код бүрээр бүртгэж оруулснаар гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг бууруулна. 
- Гаалийн мэдүүлгийг бүртгэснээс хойш барааг олгох хугацааны 4 цагийг тоолох.

Бараагаа урьдчилан цахимаар мэдүүлэх боломжтой
Мэдүүлэгч барааг гаалийн хилээр оруулахаас өмнө цахимаар урьдчилан мэдүүлэх боломжтой. Ингэснээр бүрдүүлэх бичиг баримтад зарцуулах хугацааг бууруулах, татвараа урьдчилан тооцоолох боломжтой.
Шинэ аргачлал хэрэгжсэнээр ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас импортолж буй барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносож, аж ахуйн нэгж, иргэдэд тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөл тодорхой болж, гадаад худалдааны зардал буурах ач холбогдолтой гэж ГЕГ-ын олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ. 

#онцолсон, #live, #ГЕГ,