Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён “И Тэ Жүний дурсгалын ордон”-д зочилж, хүндэтгэл үзүүлэв.
Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир зэрэг албаны хүмүүс байлцав.

И Тэ Жүн (1883-1921) эмч нь Монголын ард түмнийг аюулт өвчнөөс анагааж, орчин үеийн анагаах ухааныг нутагшуулахад хувь нэмрээ оруулсан Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан бөгөөд Богд хааны ойрын хүрээлэлд ажиллаж байсан түүхтэй. Түүний гавьяаг VIII Богд Жавзандамба хутагт үнэлж, 1919 онд Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон болон түшмэлийн зэргээр шагнажээ.

Монгол, Солонгосын ард түмний найрамдлын бэлгэдэл болсон И Тэ Жүн эмчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Хан-Уул дүүрэгт 2001 онд байгуулсан бөгөөд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд “И Тэ Жүний дурсгалын ордон” болгон өргөжүүлсэн.

#ГХЯ, #БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, #И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөө, #И Тэ Жүний дурсгалын ордон,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3576