Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Элчин сайд Л.Өлзийт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурмуд уламжилж, түүнийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгатай байгааг нотлов.

Түүнчлэн манай “оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ уламжилж, урилгыг талархан хүлээж авч буйгаа илэрхийлэв. Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Дроупади Мурму Элчин сайд Л.Өлзийтөд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, “оюун санааны хөрш” орнууд болох Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

#ГХЯ, #Элчин сайд Л.Өлзийт, #Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,