Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж, үзүүлэх тоглолтын үеэр гарсан ослын улмаас хугацаат цэргийн хоёр алба хаагч гэмтсэн талаар холбогдох албанынхан мэдээлэл өглөө.
ЗХЖШ-аас мэдээлснээр, марш тактикийн тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр болсон ослын улмаас хоёр байлдагч автомашинд дайруулж, нэг байлдагч элэг нь бяцарч, яаралтай мэс засалд орсон бол нөгөө байлдагч зөөлөн эдийн гэмтэл, доргилт авчээ. Мэс засалд орсон байлдагчийн биеийн байдал харьцангуй сайжирч, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Урьдчилсан шалгалтаар осол нь албаны хариуцлага алдаж, санамсар болгоомжгүйгээс үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнчлэн Төв аймгийн Цагдаагийн газар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр: Жолооч болон холбогдох зарим алба хаагчийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тэмцээнийг удирдсан, шүүгчээр ажилласан болон тухайн ажиллагаанд оролцсон нийт найман хүнд албан тушаалаас чөлөөлөхөөс эхлээд шат шатны хариуцлагын арга хэмжээ авч эхэлсэн гэв.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ЗХЖШ, #машинд дайруулсан цэргүүд,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3579