Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Катарын Доха хотод болсон АНУ, Ираны шууд бус хэлэлцээ өндөрлөсөн ч урт хугацааны энхийн тохиролцоонд ахиц гарсангүй. Харин талууд дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замуудын нэг болох Ормузын хоолойн аюулгүй байдал, далайн тээврийг хэвийн үргэлжлүүлэх асуудалд голлон анхаарчээ.

Хэлэлцээ хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Катар, Пакистан улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч Ираны цөмийн хөтөлбөр зэрэг хамгийн маргаантай асуудлуудыг энэ удаа хөндөөгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн асуудлаарх хэлэлцээ урагшилж байгаа гэж мэдэгдсэн ч хэлэлцээнд ойр эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн уулзалт үндсэндээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээврийн аюулгүй байдлыг хангах техникийн асуудалд төвлөрсөн байна.

Ормузын хоолой нь дэлхийн далайгаар тээвэрлэдэг газрын тосны ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал гарц юм. Иран тус бүсэд өөрийн хяналтыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж, ирэх наймдугаар сарын дунд үеэс хөлөг онгоцноос нэвтрэх төлбөр авах санал гаргаад байгаа нь АНУ болон бусад орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Хэлэлцээний дараа бүс нутгийн хурцадмал байдал намжиж магадгүй гэсэн хүлээлт үүссэнээр олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурч, Brent маркийн нефтийн үнэ нэг хувиас илүү хувиар унасан байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #иран, #Ормуз,