Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Оросын эрх баригчид Хятадын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын нутаг дэвсгэрт сургах нууц хөтөлбөрийг төрийн дээд түвшинд зөвшөөрсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Уг хөтөлбөр нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд олон нийтэд албан ёсоор зарлаагүй аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр сургалтын хүрээнд Хятадын цэргийн алба хаагчид Оросын цэргийн тактик, ажиллагааны туршлага, техник хэрэгслийн ашиглалт зэрэг чиглэлээр бэлтгэлд хамрагдсан байна. Зарим сургалт нь тусгай зориулалтын анги нэгтгэлүүдийн түвшинд зохион байгуулсан гэх мэдээлэл ч гарчээ. Орос болон Хятад сүүлийн жилүүдэд хамтарсан цэргийн сургуулилалт, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд энэ нь барууны орнуудын анхаарлыг татсаар ирсэн.

Энэхүү мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй бөгөөд Орос, Хятадын эрх баригчид уг асуудлаар тайлбар өгөөгүй байна. Харин шинжээчдийн үзэж буйгаар хэрэв мэдээлэл үнэн бол энэ нь хоёр улсын стратегийн түншлэл, цэргийн хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү гүнзгий түвшинд хүрснийг илтгэх боломжтой юм.

Орос, Хятад хоёр улс сүүлийн жилүүдэд Номхон далай, Азийн бүс нутаг болон бусад чиглэлд хамтарсан цэргийн сургуулилалт тогтмол зохион байгуулж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Харин энэ удаагийн мэдээлэл нь нийтэд ил болоогүй, нууц шинжтэй сургалтын талаар анх удаа дэлгэрэнгүй дурдсан явдал гэдгээрээ онцлог болж байна.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #ХЯтад,