Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины зүүн хэсгийн дайнд сүйдсэн бүс нутагт шувууд үүрээ цэргийн зориулалтын шилэн кабелиар засаж эхэлсэн нь дайны байгаль орчинд үзүүлж буй нөлөөг илтгэх нэгэн тод жишээ болж байна.
Украины эрдэмтэд болон байгаль хамгаалагчид мод, бут сөөгөнд зассан шувуудын үүрийг судлах явцдаа FPV (First Person View) дронуудыг удирдахад ашигладаг шилэн кабелийн утас үүрний материал болсон байгааг илрүүлжээ. Энэ төрлийн кабель нь радио долгионоор удирддаг дронуудаас ялгаатайгаар цахим сааталд өртөхгүй тул фронтын бүсэд өргөн ашиглагддаг болсон байна.
Судлаачдын үзэж буйгаар дайны улмаас байгаль орчинд их хэмжээний кабель, төмөр утас болон бусад хиймэл материал тархан үлдсэн нь шувуудын үүр барих материалын сонголтыг өөрчилжээ. Үүрэнд ашиглагдсан кабелиудын зарим нь хэдэн арван метр урт байсан бөгөөд зарим шувуу тэдгээрийг таслан зөөж авчирсан нь тогтоогдсон гэнэ.

Гэхдээ ийм хиймэл материал ашиглах нь шувуудын хувьд эрсдэл дагуулдаг аж. Кабельд орооцолдох, далавч болон хөл нь гэмтэх, ангаахайнууд үүрэндээ хавчуулагдах зэрэг аюул үүсэж болзошгүйг судлаачид анхааруулжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр энэ үзэгдэл нь зөвхөн амьтдын дасан зохицох чадварыг харуулаад зогсохгүй, дайны ул мөр байгаль орчинд хэр гүн шингэснийг илэрхийлж буй бодит баримт юм. Дайны улмаас үлдсэн техник, хог хаягдал нь зөвхөн хүний амьдралд төдийгүй зэрлэг ан амьтдын амьдрах орчинд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тэд онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #ОХУ, #УКраин,