Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 30 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болж, үйл ажиллагаагаа эхэллээ.
70 орчим жилийн насжилттай, 1000 орчим ам.метр талбай бүхий хуучин эмнэлгийн барилгыг шинэчлэн, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлжээ. Таван давхар, 2100 ам.метр талбайтай шинэ барилга болгон өргөжүүлжээ.
Эмнэлэг ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооны иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд 100 айл, таван буудалд байрлах эмнэлэгт очдог хүндрэл арилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн арга хэмжээнд оролцож, “Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбар, эмч ажилтнуудын асуудлыг нэн тэргүүнд анхаарч ажиллаж байгааг онцоллоо. Мөн хоёр жилийн өмнө тус эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажил урагшлуулах нөхцөлийг бүрдүүлэн ажилласнаа тэмдэглээд шинэ эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүрэн дэмжихээ илэрхийлэв.

Эрүүл мэндийг дэмжих тус төв нь амбулаторийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлнэ. Төрөлжсөн 15 чиглэлийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, лабораторийн 5 төрлийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, сэргээн засах, сувилахуйн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг өнөөдрөөс үзүүлж эхэллээ.

#live, #Сүхбаатар дүүрэг, #“Эрүүл мэндийг дэмжих төв”,

Эрдэнэт-Овоо:
USD | 3570