Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нараас Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.

Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш  28 дахь жилдээ үйлчилж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн  6 жил холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний эцэст уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий есөн гишүүний хамтаар санаачлан боловсруулан өргөн барьж байна гэлээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Статистикийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлага, зохицуулалт, тэдгээрийн үндэслэл болсон үзэл баримтлал нь хувирч, өөрчлөгдсөн төдийгүй цаашид зохицуулах шаардлагатай харилцааг бүрэн зохицуулах боломжгүй болжээ.

Түүнчлэн Статистикийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтөд тусгасан асуудлууд, олон улсын жишиг, тэргүүн туршлагыг нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгах боломжгүй байгаагийн зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн хэрэгжилт болон бусад холбогдох хуульд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага үүссэн байна. Иймд эдгээрийг нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах, ойлгомжтой, оновчтой болгох шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 7 бүлэг 35 зүйлэй бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн зорилт, статистикийн хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, статистикийн үндсэн зарчмууд, тогтолцооҮндэсний статистикийн хорооны бүрэн эрх, түүний дотор холбогдох байгууллагуудын мэдээллийн санд хандах эрх, хорооны чиг үүрэг, дарга, дэд даргын бүрэн эрх,  Үндэсний статистикийн зөвлөл, түүний бүрэн эрх, эрхлэх асуудлыг тодорхой тусгахын зэрэгцээ  хорооны Тамгын газрын дарга, нэгжүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, эрсдэлийн удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр томьёолж, бусад оролцогч талууд, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан байна.

Мөн статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, статистик мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийг нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх ажиллагаанд үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо, дотоод хяналт, статистикийн мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт, статистикийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга болон төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо, Засгийн газрын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүйн зэрэгцээ одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл арилж, хэрэгжилт, үр нөлөө сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#хуулийн төсөл өргөн мэдүүлэв, #Статистикийн тухай хууль,