Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Европт сүүлийн үед болсон хүчтэй халалтын давалгаа нь хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлт гэж олон улсын эрдэмтэд дүгнэжээ.
Судалгаагаар Европын хэд хэдэн улсад агаарын температур 40 хэмээс давж, Испани, Франц, Итали, Португал, Их Британид халууны шинэ дээд үзүүлэлт бүртгэгдсэн байна.
Эрдэмтдийн тайлбарласнаар нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуужсан түлшийг их хэмжээгээр ашигласнаас ялгарч буй хүлэмжийн хий дэлхийн дулаарлыг эрчимжүүлж, ийм хэмжээний хэт халалтын давалгааг үүсэх магадлалыг хэд дахин нэмэгдүүлжээ. Зарим бүс нутагт энэ хэмжээний халуун уур амьсгалын өөрчлөлтгүйгээр бараг тохиолдохгүй байсан гэж судлаачид онцолсон байна.
Хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд өндөр настан, бага насны хүүхэд болон архаг өвчтэй иргэдийг халуунаас сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөжээ. Мөн агааржуулалт, хөргөлтийн хэрэгцээ нэмэгдсэнээр эрчим хүчний хэрэглээ өсөж, усны нөөцөд ч дарамт учирч байгааг албаныхан мэдээлэв.
Эрдэмтэд хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулахгүй бол Европ төдийгүй дэлхийн бусад бүс нутагт ийм төрлийн хэт халалтын давалгаа цаашид илүү ойр ойрхон, илүү хүчтэй тохиолдох эрсдэлтэйг анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #хэт халалт,

Эрдэнэт-Овоо:
Дархан: