Монгол Улсын эрчим хүчний шилжилт, бүс нутгийн дэд бүтэц, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилт, техникийн мэдлэг, олон улсын туршлагыг үр дүнтэй ашиглах чиглэлээр түншлэлээ улам гүнзгийрүүлнэ.
Сангийн дэд сайд Б.Хулан Люксембургийн Их Гүнт Улсад ажлаар айлчлах үеэр Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч хатагтай Гельсомина Виглиоттитэй уулзахдаа энэ тухай ярилцаж, Монголд хэрэгжүүлж буй, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, санхүүжилтийн үр ашиг, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Европын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр чухал түнш байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк хооронд Монголын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжихээр 2025 онд нэг тэрбум евро хүртэлх санхүүжилтийн санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг Сангийн яам мэдээлэв.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Улаанбаатарт зохион байгуулахтай холбогдуулан талууд цөлжилт, газрын доройтлыг багасгах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн ЕХОБ COP17 хуралд оролцож, Монголын уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн зорилтыг дэмжих тухай ярилцлаа. Тухайлбал, “Аймаг, сумдын ногоон бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн авто зам, усан хангамж, ариутгах татуургын сүлжээ зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд ЕХОБ-ны зээл, буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ашиглах, төслийг эрчимжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Мөн Монгол Улсын ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг хөндөж, талууд ногоон бонд, тогтвортой санхүүжилтийн хэрэгсэл, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр татах, банкны салбараас хамааралтай санхүүгийн бүтцийг илүү тэнцвэртэй болгохыг хэлэлцлээ. Энэ хүрээнд ЕХОБ хөрөнгө оруулагчийн хувиар оролцдог Дэлхийн ногоон бондын санаачилгаар дамжуулан Монголын ногоон бондын зах зээлд олон улсын институцийн хөрөнгө оруулалт татах боломжийг ч хөндсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, дамжуулах сүлжээний өргөтгөл, хувийн хэвшлийн оролцоог нэмэх, нүүрсэнд суурилсан эрчим хүчний системээс ногоон эрчим хүч рүү үе шаттай шилжих санхүүжилтийн механизмын талаар ярилцжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам

#нүб, #ЕХОБ COP17, #Сангийн дэд сайд Б.Хулан, #Люксембургийн Их Гүнт Улс,