Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" компанийн баяжмал тээвэрлэдэг авто замыг жагсагчид хаажээ. Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 17-ны 09.00 цагт тус замыг хаасан байна. Энэ талаар "Оюу толгой" компанийн эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл үнэн, бид их хэмжээний алдагдал хүлээж байна" гэсэн юм.

Газар дээрх нөхцөл байдалд орон нутгийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд одоогоор албан мэдээлэл өгөөгүй байна.

“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд, Өмнөговийн өргөн уудам говьд орших дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ордын нэг юм.  Ил уурхайгаас олборлосон хүдрийг "Оюу толгой"-н баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг билээ.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр ЗГ-ын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-н сайд С. Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-дын үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгчээ. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

9 цаг 25 минутын өмнө

Г.Дамдинням: Зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг хааснаар Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн орлогоо алдана

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө 

11 цаг 4 минутын өмнө

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Хоногт хамгийн багадаа 4.3 тэрбумын орлого тасрана! Зам хаагчдаас нэхэмжилж таарах байх

11 цаг 11 минутын өмнө

ОТ: Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт 35 тэрбум төгрөгийн татварын орлого, 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна

“Оюу толгой” компани дараах уриалгыг гаргажээ

Өнөөдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд Оюу толгойн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор баяжмал тээвэрлэлтийн замыг хаагаад байна.

Үүний улмаас хуваарьт баяжмал тээвэрлэлт зогсож, экспорт тасалдах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх эрсдэл үүслээ. Экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй байна.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 орчим хувийг бүрдүүлж, өдөр бүр 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон айл өрх, үндэсний бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн.

“Оюу толгой” компани иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэж, шаардлага тавьсан иргэд, төрийн бус байгууллагуудтай уулзан, тухай бүр хариу өгч, ажил хэрэгч харилцахыг чухалчилж ирсэн.
Гэвч одоогийн нөхцөл байдал нь улсын төсөвт их хэмжээний тасалдал үүсгэж, гадаад орчинд Монгол Улс, Монголын уул уурхайн салбарын нэр хүндийг унагаах уршигтай. Иймд Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалж байна.

#онцолсон, #шуурхай, #Оюу толгой, #livetext,