Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тайландын хаан Маха Вачиралонгкорны ууган охин, гүнж Бажракитияаба 47 насандаа таалал төгссөн талаар Тайландын Хааны ордноос зургаадугаар сарын 12-нд мэдэгдлээ. 

Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард гэнэт ухаан алдан унаснаас хойш бараг дөрвөн жилийн турш ухаангүй байдалд эмчлүүлж байсан юм. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд АНУ-д докторын зэрэг хамгаалсан. Прокурор, дипломатчаар ажиллаж, Тайландын Австри дахь Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан бөгөөд эмэгтэйчүүдийн эрх, шоронгийн шинэчлэлийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байв.

Мөн НҮБ-ын сайн дурын элчээр ажиллаж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#тайланд,