ОХУ-ын Батлан хамгаалах яам зургаадугаар сарын 11-нд мэдээлэхдээ, Оросын арми Донецк болон Харьков муж дахь хоёр сууринг хяналтдаа авсан гэж мэдэгдлээ.
Тус яамны мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчин Донецк мужийн хойд хэсэгт давшилтаа эрчимжүүлж, Константиновка хотын орчимд ширүүн тулаан үргэлжилж байна. Одоогийн байдлаар хотын зүүн хэсгийг бүрэн хяналтдаа авсан хэмээн Оросын тал мэдэгдсэн байна.
Харин Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб мөн өдөр мэдээлэхдээ, зургаадугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Украины арми Оросын нутаг дэвсгэр дэх цэрэг, ложистик болон аж үйлдвэрийн хэд хэдэн байгууламжид цохилт өгсөн гэжээ.
Мэдээлэлд дурдсанаар, цохилтын бай нь газрын тос боловсруулах үйлдвэрүүд, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэрлэлийн байгууламжууд болон цэргийн командлалын төвүүд байв.
Орос, Украины талууд фронтын шугамын нөхцөл байдал, цэргийн ажиллагааны үр дүнгийн талаар харилцан зөрүүтэй мэдээлэл өгсөөр байгаа бөгөөд дээрх мэдээллүүдийг бие даасан эх сурвалжаар бүрэн баталгаажуулаагүй байна.

Эрдэнэт-Овоо:
USD | 3567