Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ, Мексик, Канад улсад зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд долоо хоног үлдээд буй. Энэ тэмцээний 13 тоглолтыг Мексик улс зохион байгуулах юм. Тэгвэл тэмцээн болох Мехико хотод ажил хаялт, жагсаал болж буйгаас бүтээн байгуулалтын ажил саатаж байна. Багш нар, тэтгэвэрт гарсан шүүгчдийн зохион байгуулж байгаа энэ жагсаалын улмаас зам хаагдаж, барилга угсралтын зарим ажил зогсоод байгаа юм.
Жагсагчид Ерөнхийлөгч Клаудия Шейнбаумын сонгуулийн үеэр багш нарт өгсөн амлалтыг нэхэж байгаа бөгөөд шүүгчид харин өөрсдөд нь олгох ёстой ажлаас халагдсаны тэтгэмж болон тэтгэврээ бүрэн олгохыг шаардаж байна. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс төрийн албан хаагчдын тэтгэвэр, нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилсэн 2007 оны хуулийг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.

Тэдний тавьж буй эдгээр шаардлагыг Клаудия Шейнбаумын Засгийн газар шийдвэрлэхгүй бол ДАШТ-ий нээлтийн үеэр эсэргүүцлээ улам эрчимжүүлнэ жагсагчид мэдэгдээд буй. Харин Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум элдэв өдөөн хатгалгад автахгүй, жагсаалыг хүчээр дарах тушаал өгөхгүй гэдгээ илэрхийлээд байна.
Мексик улс ДАШТ-ий нийт 13 тоглолтыг зохион байгуулах бөгөөд эдгээрийн тавыг нь нийслэл хотод, харин Гвадалахара болон Монтеррей хотод тус бүр дөрвөн тоглолт зохион байгуулна. Тэмцээнийг угтан Мехико хотод дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гэвч Бенито Хуарезийн олон улсын нисэх буудлын засварын ажил, мөн метроны систем, гол өргөн чөлөөнүүдийн засвар одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.
Эх сурвалж: Reuters

#Мехико, #эсэргүүцлийн жагсаал,