"Сүхбаатар" соёл амралтын хүрээлэнг өнөөдөр албан ёсоор нээлээ. Улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2021 онд эхэлсэн уг бүтээн байгуулалт 10 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжих томоохон төсөл бөгөөд Монгол Улсын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болохоор төлөвлөж байна.
Уртын голыг дагасан 240 га талбай бүхий хүрээлэнгийн эхний хэсэг нь зургаан хэсгээс бүрдэх бөгөөд сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, үндэсний сурын талбайтай. Спортын талбайнуудыг олон улсын стандартын дагуу тохижуулснаараа онцлог юм.
Амралт, зугаалгын хэсэг нь одоогоор долоон тоглоомоос бүрдэх бөгөөд задгай театр, хиймэл нуур, усан оргилуур, худалдаа үйлчилгээний нэгдсэн цэгүүдтэй. Мөн явган болон дугуйн зам, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зам, гурван гүүрэн гарцтай байна.
Бүтээн байгуулалтын явцад одоогоор хүрээлэнгийн орчимд 200 гаруй мянган мод тарьж суулгаад байна. Мөн найман мянга орчим гэрэлтүүлэг суурилуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.
Нээлтийн ёслолд аймаг, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, хүүхэд багачуудын төлөөлөл болон төслийг гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567