Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Кенийн төв хэсэгт орших Нанюки хотын цэргийн баазад Эбола вирусийн халдвараас тусгаарлах байгууламж байгуулах гэж буйг эсэргүүцэн олон зуун иргэн гудамжинд гарч жагссан тухай “Reuters” мэдээллээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус улсын Дээд шүүхээс уг төлөвлөгөөг түр зогсоох шийдвэрийг Засгийн газарт өгөөд байсан юм.
Лайкипиа мужийн нисэх хүчний баазад баригдах 50 ортой тус нэгж нь Эбола вирусийн халдвар авсан байж болзошгүй ч одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа америк иргэдийг тусгаарлах зориулалттай аж. Кенийн Засгийн газар ч уг байгууламжийг барих төлөвлөгөөг баталсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Аден Дуале энэ нь онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх өргөн хүрээний ажлын хэсэг гэдгийг дурджээ.
Гэвч баригдахаар төлөвлөгдсөн байгууламжаас дөрвөн км-ийн зайд 100 орчим иргэн цуглан шүгэл үлээж, зам дээр ямар нэгэн зүйл шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Патрик Вахоме “Эрүүл мэндийн байгууламжийг зургаадугаар сарын 9 гэхэд бүрмөсөн хаахыг шаардаж байна. Нанюки бол маш жижигхэн хот. Баазад алба хааж буй цэргийн албан хаагчид бидэнтэй л хамт амьдардаг. Манай хүүхдүүд ижил сургуульд сурдаг тул хэрэв хэн нэгэн халдвар авбал бид бүгдээрээ халдвар авна гэсэн үг. Ингэж тусгаарлах утгагүй" хэмээн тэрээр онцолжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567