АНУ-ын зүгээс Эбола вирусийн халдварын эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан сүүлийн 21 хоногийн хугацаанд Бүгд найрамдах Ардчилсан Конго, Уганда болон Өмнөд Суданд зорчсон АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчдыг эх орондоо нэвтрэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргалаа.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнө нь АНУ-ын иргэд болон ногоон карт эзэмшигчид  аялал жуулчлалын хоригоос чөлөөлөгддөг байсан юм. Гэвч АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв вирусийн халдвараас сэргийлэхийн тулд энэхүү хязгаарлалтыг ногоон карт эзэмшигчдэд ч хүртэл тавих зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Эбола вирусийн ховор тохиолддог "Бундибугио" омгийн халдвар Конго улсад үндэсний хэмжээний дэгдэлт болох эрсдэлийг "маш өндөр" түвшинд хүрснийг анхааруулж, уг нөхцөл байдлыг олон улсын хэмжээний онцгой байдал хэмээн зарлаад байгаа юм. Уг шийдвэрийг АНУ-ын нийтийн эрүүл мэндийн хуулийн "Title 42" заалтын дагуу гаргасан бөгөөд энэ нь халдварт өвчин тархахаас сэргийлж, холбооны эрүүл мэндийн байгууллагуудад цагаач болон зорчигчдыг хилээр нэвтрүүлэхийг хориглох онцгой эрх олгодог ажээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Эбола,