Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн дулаарал ургамлын амьдрах орчныг хумьж, зарим төрөл зүйл устах гол шалтгаан болж байна. "Science" сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, эрдэмтэд дэлхий дээрх нийт гуурст ургамлын 18 хувь буюу 67,000 гаруй төрөл зүйлийн ирээдүйн тархалтыг уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалаар тооцоолж үзжээ.

2100 он гэхэд эдгээр ургамлын 7-16 хувь нь амьдрах орчин, ургацын талбайнхаа 90 гаруй хувийг алдаж, устах өндөр эрсдэлтэй болохыг уг судалгаагаар тогтоосон байна. Үүнд Калифорнийн нэн ховор модод, 400 сая жилийн түүхтэй хөвдний төрөл зүйлүүд болон Австралийн байгалийн бэлгэдэл болсон эвкалипт зэрэг ургамал, модны гуравны нэг орчим хувь нь багтаж байгаа юм. Ургамлын амьдрах орчин нь хөрс, чийгшил, температур, хур тунадасны нарийн нэгдэл байдаг бөгөөд дэлхийн дулаарлын улмаас эдгээр нөхцөлүүд зэрэг бүрдэх газар нутаг эрс хумигдах төлөвтэй.

Судлаачдын үзэж байгаагаар, хүмүүс эдгээр ургамлыг өөр бүс нутаг руу зөөвөрлөн нутагшуулсан ч амьдрах таатай орчин нь ерөнхийдөө хумигдаж байгаа тул төдийлэн оновчтой гарц болж чадахгүй аж. Ялангуяа Хойд туйлын хүйтэнд дасан зохицсон ургамал, Газар дундын тэнгис болон Америкийн баруун бүсийн хуурай газрын төрөл зүйлүүд ган гачиг, ойн түймрийн улмаас хамгийн их хохирол амсах төлөвтэй байна. 

#Уур амьсгалын өөрчлөлт,