Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай энхийн гэрээ байгуулах гэж яарах хэрэггүй гэсэн үүргийг төлөөлөгч нартаа өглөө. Тэрбээр "Truth Social" цахим сүлжээндээ "Талууд албан ёсны гэрээнд хүрч, баталгаажуулж, гарын үсэг зурах хүртэл Ормузын хоолой дахь АНУ-ын тэнгисийн бүслэлт бүрэн хүчин төгөлдөр хэвээр байх болно. Хоёр тал аажуу уужуу тайван хандаж, асуудлыг зөв шийдэх хэрэгтэй" хэмээн бичжээ. Үүний зэрэгцээ Ирантай гэрээ байгуулахдаа АНУ-д ашигтай, зөв хувилбараар хийх болно гэдгээ Трамп мөн онцолсон байна.
Үүнээс ердөө нэг өдрийн өмнө Трамп Вашингтон болон Тегеран хоёр дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн тавны нэгийг дамжуулдаг Ормузын хоолойг эргүүлэн нээх энхийн гэрээний санамж бичгийн ерөнхий агуулгыг тохиролцсон гэж мэдэгдээд байсан юм.
АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ираны Дээд удирдагч аятолла Можтаба Хаменеи АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцалсны хариуд Ормузын хоолойг нээх, мөн баяжуулсан ураныхаа нөөцийг устгах асуудлыг "зарчмын хувьд" дэмжсэн байна. Гэвч цөмийн хөтөлбөрийг хэрхэн зогсоох нарийн ширийн зүйлс, хилийн чанадад царцаасан Ираны олон арван тэрбум ам.долларын газрын тосны орлогыг чөлөөлөх, болон Израилын Ливан дахь “Хезболла” бүлэглэлтэй хийж буй дайныг зогсоох зэрэг ээдрээтэй асуудлууд дээр талууд ахин хэлэлцсээр байгаа тул эцсийн гэрээг үзэглэхэд дахиад 60 хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters