Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр (2026.05.15) 07:20 цагт цурамд орууллаа.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Хэрц” гэдэг газар тавдугаар сарын 14-ний 17:54 цагт гарсан ойн гал түймрийг 15-ны өдрийн 01:45 цагт цурамд орууллаа.

Түймрийн аюултай үе гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гурадугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны хугацааг хэлнэ.  

Иймд иргэн та ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
- Хаврын хуурайшилттай үед цог үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Тамхи чүдэнзний галыг унтраалгүй ил задгай хаяхгүй байх ,
- Дууссан гал асаагуурыг хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,
- Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100 метрээс доошгүй өргөнтэй зурвас татаж ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

#ой хээрийн түймэр, #Сүхбаатар, #Сэлэнгэ аймаг, #хээрийн түймэр,