Цаг уур, орчны шинжилгээний газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 загварын усны түвшин болон урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Ховд голд суурилуулжээ.
Тус төхөөрөмж нь таван минут тутамд хэмжилт хийж, мэдээллийг онлайн горимоор төв рүү дамжуулах бөгөөд усны нөөцийн менежментийг сайжруулах, үерийн эрсдэлийг бууруулах, мөн томоохон төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны үнэлгээ боловсруулахад чухал ач холбогдолтой юм.
Ингэснээр ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын чиглэлд бодит цагийн горимд ажиллах автомат хэмжилтийн дэвшилтэт технологийг анх удаа нэвтрүүлж байгаа юм.
RQ-30 мэдрэгч төхөөрөмж нь усанд шууд хүрэлгүйгээр зайнаас усны түвшин болон урсгалын хурдыг хэмжих бөгөөд үерийн үед ч найдвартай ажиллаж, мэдээллийг шуурхай дамжуулах боломжтой юм.
Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар үерийн эрсдэлийг бодит цагийн горимоор тасралтгүй хянах, цаг алдалгүй мэдээлэлд үндэслэн шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байна.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567