Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Энэтхэгийн Засгийн газар рупийн ханшийг тогтворжуулах, гадаад валютын нөөцийн хомсдолоос сэргийлэх зорилгоор алт болон мөнгөний импортын татварыг зургаан хувиас 15 хувь болгон огцом нэмэгдүүлсэн байна. Энэхүү шийдвэрийн дагуу алт, мөнгөний импортод 10 хувийн гаалийн суурь татвар, таван хувийн хөдөө аж ахуйн дэд бүтэц, хөгжлийн хураамж ногдуулж байгаа бөгөөд энэ нь тус улсын гадаад худалдааны алдагдлыг бууруулахад чиглэж байгаа юм.

Дэлхийн үнэт металлын хоёр дахь том хэрэглэгч  Энэтхэгийн хувьд энэхүү өндөр татвар нь дотоодын эрэлтийг сааруулж болзошгүй ч рупийн ханшийг дэмжихэд чухал түлхэц болно гэж эрх баригчид үзэж байна. Гэвч салбарын мэргэжилтнүүд татвар нэмсэнээр  алтны хууль бус наймаа сэргэж болзошгүйг анхааруулж байгаа юм.

Ерөнхий сайд Нарендра Моди ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ гадаад валютын нөөцөө хамгаалахын тулд алт худалдан авахаас нэг жилийн хугацаанд татгалзахыг уриалсан юм. Энэтхэг алтны хэрэглээгээ бараг бүхэлд нь импортоор хангадаг бөгөөд сүүлийн үед энэ үнэт металлын үнэ өссөнтэй холбоотойгоор эрэлт нь эрс нэмэгдээд байгаа билээ. 

Эх сурвалж: Reuters 

#Энэтхэг, #Ерөнхий сайд Нарендра Моди,