ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд байлдааны ажиллагааг хоёр хоног зогсоох шийдвэр гаргаснаа зарлалаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс хийсэн мэдэгдэлдээ Украины тал ч энэ шийдвэрийг ойлгож, адилхан шийдвэр гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн ойн баярын ёслолын арга хэмжээг тасалдуулах аливаа оролдлого хийвэл Киевийн төв рүү пуужингаар цохилт өгөх болно гэдгийг хатуу анхааруулсан байна.
Нөгөө талаас, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тавдугаар сарын 5-6-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн гал зогсоохоо мэдэгдэв. Үүний зэрэгцээ хүний амь нас нь ямар ч тэмдэглэлт ой, баяр ёслолоос илүү үнэ цэнэтэй гэдгийг Зеленский онцлоод, заасан хугацаанаас эхлэн Украины тал Оросын үйлдэлд адил хариу барихаа илэрхийлсэн байна. Зеленский энэхүү шийдвэрээ Арменид болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын дараа гарсан бөгөөд тэрээр ОХУ-ыг урт хугацаанд гал зогсоох саналыг хүлээж аваагүй хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: Reuters

#Дайн, #ОХУ, #Орос Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567