Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Пентагоны мэдээлснээр, Иран дахь АНУ-ын цэргийн ажиллагаанд одоогийн байдлаар нийт 25 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Энэ дүн нь АНУ-ын сансрын судалгааны агентлаг буюу NASA-гийн бүтэн жилийн төсөвтэй тэнцэж байгаа бөгөөд зардлын дийлэнх хувийг зэвсэг хэрэгслийн худалдан авалт эзэлж байгаа аж.
Их хэмжээний энэ зардал талаар Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын зорилтод бүрэн нийцэж байгаа гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Конгрессын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ онцолж байсан юм.
АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас хойш Иранд цохилт өгч эхэлсэн бөгөөд одоогоор талууд гал зогсоох тохиролцоотой байгаа ч бүс нутагт нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг болон хэдэн арван мянган цэргийн хүчийг нэмэлтээр байршуулаад байна.
Үүний зэрэгцээ дайнаас үүдэн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлт саатаж байгаа нь АНУ-ын дотоодын шатахууны үнийг сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүргэлээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трамп, Бүгд найрамдах намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар, америкчуудын ердөө 34 хувь нь Иран дахь цэргийн ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд инфляцын өсөлт, цэргийн 13 албан хаагч амиа алдсан явдалд олон нийт эрс таагүй хандаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567