Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Засгийн газар Ираны “сүүдрийн” банкны сүлжээтэй холбоотой хуулийн 35 этгээд болон хувь хүнд шинээр хориг арга хэмжээ авснаа зарлалаа. Энэхүү алхам нь Ираны зэвсэгт хүчин болон Исламын хувьсгалт гвардийн олон улсын санхүүгийн системд нэвтрэх боломжийг хааж, газрын тосны хууль бус борлуулалт болон зэвсэг худалдан авах үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой юм.

АНУ-ын Сангийн яам мөн  Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхдөө Ираны Засгийн газар, эсвэл Исламын хувьсгалт гвардид татвар төлж буй аливаа компанитай бизнес эрхлэхгүй байхыг олон улсын банкуудад хатуу анхаарууллаа. Ийм төрлийн гүйлгээ хийсэн санхүүгийн байгууллагууд өөрсдөө ч хоригт өртөх эрсдэлтэй байгааг албаныхан мэдэгдсэн байна.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдснээр, Ираны "сүүдрийн" банкны систем нь тус улсын зэвсэгт хүчнийг санхүүжүүлж, бүс нутгийн тогтворгүй байдлыг өдөөж буй чухал суваг юм. Тиймээс эдгээр сүлжээтэй хамтран ажилласан аливаа байгууллага ноцтой үр дагавартай тулгарна гэж тэрээр тэмдэглэжээ.

Энэ удаагийн хориг арга хэмжээгээр Хятадын Шаньдун мужийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд онцгойлон анхаарал хандуулж байна. Эдгээр үйлдвэрүүд Ираны газрын тосыг импортлохдоо АНУ-ын санхүүгийн системийг ашиглан долларын гүйлгээ хийж байгаа нь хориг зөрчих нөхцөл болж байгаа аж. Гэсэн ч зарим шинжээчдийн үзэж буйгаар, АНУ Ираныг тэтгэж буй Хятадын томоохон банкуудыг шууд онилж чадахгүй байгаа аж. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ Иран,