Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн хоногт гарсан ой, хээрийн түймрийн мэдээлэл:
Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн "Чичин" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумаас баруун урд зүгт 20 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 6 автомашин, 20 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумаас урд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулан, мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.
Завхан аймаг, Алдархаан сум Богдын гол баг "Ар намшир" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 17 км, сумын төвөөс баруун зүгт 57 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:57 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.
Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар баг “Нурангатын ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 36 алба хаагч, 3 автомашин, 7 мотоциклтой голомтоос 3-4 км зайд голоос мотоциклоор ус зөөвөрлөн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 8 га орчим талбай өртөж шатсан.
ИРГЭН та ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.
• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
• Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

#ой хээрийн түймэр, #ой хээрийн түймрээс сэргийлье, #х,