Унгарт болсон парламентын сонгуульд эрх баригч, консерватив нам ялагдаж, сөрөг хүчин ялалт байгууллаа. Санал хураалтын урьдчилсан дүнгээр Петер Мадьярын тэргүүлсэн “Тиса” нам парламентад гуравны хоёр буюу үнэмлэхүй олонхын суудал авах төлөвтэй байна. Ингэснээр Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлсэн “Фидес” намын засаглал төгсөж байна. Виктор Урбан “Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч нөхцөл байдал ойлгомжтой бөгөөд тодорхой байна” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Унгарын “Хүндлэл ба эрх чөлөө” буюу “Тиса” нам нь нийт 53.6 хувийн санал авч, парламентын 199 суудлаас 138 суудал авснаар үнэмлэхүй олонх болж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй боллоо. 

Намын тэргүүн Петер Мадьяр өмнө нь эрх баригч “Фидес” намын гишүүн, Засгийн газрын өндөр албан тушаалтан байсан ч 2024 оны эхээр авлига болон засаглалын эсрэг тэмцэхээр сөрөг хүчинд нэгдсэн. “Тиса” нам нь өөрсдийгөө төвийг сахисан дундаж консерватив гэж тодорхойлдог бөгөөд авлигын эсрэг тэмцэх, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг дээд тал нь хоёр бүрэн эрхийн хугацаа буюу найман жилээр хязгаарлах, Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгодог болох зэрэг засаглалын шинэчлэлүүд санал болгож буй. Мөн Унгар улсыг Европын Холбоо болон НАТО-гийн найдвартай, идэвхтэй гишүүн болгох, 2030 он гэхэд Евро бүсэд нэгдэх зорилт тавьж буй. Энэхүү ялалт нь Европын Холбоон дахь Унгарын байр суурийг эрс өөрчилж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 

Эх сурвалж: Reuters

#унгар, #Унгар Улс,