Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британийн “Reform UK” нам боолчлолын нөхөн төлбөр нэхэмжилж буй орнуудын иргэдэд виз олгохгүй байх санал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд Африк болон Карибын тэнгисийн орнууд нэгдэж, түүхийн хувьд шударга ёс тогтоохоор боолчлолын нөхөн төлбөр шаардаж байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн тооцоолсноор, зөвхөн Их Британи улс гэхэд 18.8 их наяд фунт стерлингийн нөхөн төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч Европын орнууд өнгөрсөн үеийн үйлдлийн төлөө өнөөгийн засаг хариуцлага хүлээх боломжгүй хэмээн няцаасаар байгаа юм.
Энэхүү маргаан нь 2026 онд олон улсын харилцааны гол сэдэв болон хувирч, Британийн “Reform UK" нам нөхөн төлбөр шаардсан орнуудын иргэдэд виз олгохгүй байх хатуу бодлого санал болгож байгаа нь энэ. Харин Карибын тэнгисийн орнууд үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн буруутгаж, мөнгөн төлбөрөөс гадна өр тэглэх, соёлын өвийг буцаах зэрэг цогц арга хэмжээ авахыг шаардаж буй.
“Reform UK” намын Дотоод хэргийн бодлогын дарга Зиа Юсуф Британи улс боолчлолыг хориглох хууль хэрэгжүүлэхийн тулд асар их хүчин чармайлт, золиос гаргасныг онцолж, нөхөн төлбөр нэхэмжлэх нь үүнийг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Ямайк, Гана зэрэг Британийн колони байсан орнууд, тэр дундаа нөхөн төлбөр шаардсан аливаа улсын иргэдийн визний мэдүүлгийг царцаахыг санал болгожээ.
Цагаачлалын эсрэг, популист хандлагатай “Reform UK” нам нь 2029 онд болох сонгуульд хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй, олон нийтийн санал асуулгаар ч нэр хүнд нь өссөөр байгаа улс төрийн хүчин юм.
Эх сурвалж: Reuters