Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тус улсад үүсээд буй хямралыг шийдэхээр улс төрийн намуудтай хэлэлцээ хийхээр болло. Сөрөг хүчнийхэн, ард иргэд харин энэ хэлэлцэээг ээлжит бус сонгуулийн өмнөх үр дүнгүй шоу хэмээн үзэж, оролцохоос татгалзаж байна.
Өнгөрсөн 2024 онд Нови Сад хотын төмөр замын вокзалын бетон саравч нурж, 16 хүн амиа алдсан хэргээс үүдэлтэй авилга болон хариуцлагын тогтолцоог эсэргүүцсэн хөдөлгөөн өргөжиж, жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид албан тушаалтнуудад хариуцлага тооцох, авлигатай тэмцэх, 2027 оны арванхоёрдугаар сард болох ёстой парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахыг шаардаж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гарагт Белградад болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Вучич сонгуулийг энэ зун, эсвэл жилийн эцсээр явуулах боломжтой гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр ойрын хугацаанд эрх баригч Сербийн дэвшилтэт намыг дэмжигч нийгмийн зүтгэлтнүүдийн хөдөлгөөн, мөн босни болон унгар үндэстний цөөнхийн намуудын төлөөлөлтэй уулзахаар болсон байна.
“Move-Change” хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагч Саво Манойлович “Чөлөөт сонгууль, бие даасан их сургууль, хараат бус шүүх засаглалын талаар Вучичтай ямар ч хэлэлцээ хийх ёсгүй” гэж мэдэгдэв.
Серби улс Барууны орнууд болон Хятад, Оростой тогтоосон харилцаагаа тэнцвэржүүлэхийг хичээж байгаа бөгөөд цаашлаад Европын Холбоонд элсэхийн тулд шүүх засаглалаа шинэчилж, авлигыг таслан зогсоож, хөрш Косовотой харилцаагаа сайжруулах шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Серб,