Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ормузын хоолой болон түүний орчмын бүс нутагт арилжааны усан тээврийн аюулгүй байдлыг хамгаалах тухай Бахрейн улсын санаачилсан тогтоолын төсөлд өнөөдөр санал хураахаар боллоо. Гэвч хориг тавих эрх бүхий, байнгын гишүүн Хятад хүч хэрэглэхийг зөвшөөрөх заалтыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Хоёрдугаар сарын сүүлчээр АНУ болон Израил улс Иранд цохилт өгснөөс хойш газрын тосны үнэ огцом өсөөд байна. Сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэхүү мөргөлдөөний улмаас стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт үндсэндээ зогсоод байгаа юм.
Тиймээс Аюулгүйн зөвлөлийг даргалж буй Бахрейн арилжааны хөлөг онгоцуудыг хамгаалахын тулд шаардлагатай тохиолдод бүх арга хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн заалт бүхий тогтоолыг төслийг боловсруулжээ.
Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль Заяни “Олон улсын усан тээврийг хяналтдаа авах гэсэн Ираны хууль бус оролдлого дэлхий нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул шийдвэртэй хариу арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.
Гэсэн ч Хятад улсаас НҮБ-д суугаа элч Фу Цун хүч хэрэглэхийг зөвшөөрөхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Энэ нь хүч хэрэглэх хууль бус үйлдлийг хууль ёсны болгож, нөхцөл байдлыг улам хурцатган, ноцтой үр дагаварт хүргэнэ” гэж анхаарууллаа. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр Хятад, Орос болон Франц улсууд уг тогтоолын төслийн зарим заалтыг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters