ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд

Сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуягийн “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд” сэтгүүл зүйн нийтлэл, дурсамж, аян замын тэмдэглэл бүхий шинэхэн бүтээл уншигчдад очиход бэлэн болжээ.

Зохиогч энэхүү бүтээлийнхээ тухай “2014 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа Ш.Даваадорж ахын удирдлага дор “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж сэтгүүл зүйтэй холбогджээ. Уг нь хэзээ ч сэтгүүлчийн ажил хийхгүй гэж боддог байв. Гэтэл Б.Ганчимэг эгчийн “Аав бид хоёр”, Л.Болормаа агсны “Даашинзтай сурвалжилгууд” гэх хоёр ном л миний бодлыг эсрэг тал руу нь эргүүлээд орхичихсон юм. Энэхүү номоо гэр бүлийнхээ халуун дулаан хайранд зориуллаа.

Цаг хугацаа юмсыг хөгшрөл тийш хөтөлж, голын дээгүүр сунайн тогтсон, будгийг нь дөнгөж сэргээсэн хөх модон гүүр хэдэн жилийн намрын салхинд бор хүрэн биеийг олж, зэрэглээнд үрчилзэн үзэгдэх шиг бид ч бас элэгдсээр амуй. Бие махбод ийн элээгдэх нь жам ёсных бөгөөд гагцхүү оюун ухаан амьд байж улирсан он жилүүдэд үлдсэн, санахын төдийд дэргэдээс ургадаг дурсамжууд л цагийн урсгалд мөлийдөггүй буюу. Зарим нь тод, зарим нь бүдэгхэн эсвэл ор тас мартагдчихсан дурсамжууд ч хаа нэгтээ, хэн нэгний дотор чамайг бий болгодог. Магадгүй өсөж төрсөн нутгийн чинь газар шороо, өвс ургамал, хад чулуунд шингэж, үүлс, салхитай хамт зугаацаж явснаа буцаад л өвс, чулуундаа шингэсээр үүрдийн хөдөлгөөн дунд зогсолтгүй оршсоор байдаг болов уу. Тэдгээрээс үг болж цаасан дээр бийрлэгдэх нь бий, үгүй бол намар буцах шувуудын жигүүрт дайгдаад одчих нь ч бас бий. Тийм л дурсамжийн тухай, бусдын сайхан сэтгэлийн тухай ном юм” гэв.

Номын, редактораар Пүрэвхүүгийн Батхуяг, уран сайхны редактораар Дорлигийн Ганболд, хариуцлагатай редактораар Ганзоригийн Барсболд ажиллажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet