Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Австрали улс мөрийтэй тоглоом сурталчлахад олны танил хүмүүсийг ашиглахыг хориглох шийдвэр гаргалаа. Мөн цахим орчин дахь мөрийтэй тоглоомын сурталчилгааг зөвхөн 18-аас дээш насны, системд өөрийн бүртгэлээр нэвтэрсэн хэрэглэгчдэд л харуулахаар шийдвэрлэжээ. Мөрийтэй тоглоомын сурталчилгаанд олны танил хүмүүс болон спортын одууд, нөлөөлөгчдийг  тоглуулахыг хориглохоос гадна спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд, тамирчид болон шүүгчдийн хувцас дээр мөрийтэй тоглоомын брэндийн нэр, логог байршуулахыг бүрэн хориглох ажээ.

Тус улсын Засгийн газрын тусгай комисс цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааг бүрэн хориглохыг зөвлөж, нийгмийн эрүүл мэндийн зардал огцом өсөж байгааг анхааруулснаас хойш бараг гурван жилийн дараа Ерөнхий сайд Энтони Албанез ийм шийдвэр гаргаж байна. 

Түүнчлэн арилжааны сувгуудаар өглөөний 6:00 цагаас оройн 20:30 цагийн хооронд нэг цагт хамгийн ихдээ гурван удаа л сурталчилгаа гаргах хязгаарлалт тогтоож буй. 2027 оноос хэрэгжиж эхлэх энэхүү багц шийдвэр нь Албанезын Засгийн газрын хувьд “шүдний өвчин” болоод байсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Парламентын бие даасан гишүүдийн зүгээс Албанезийг мөрийтэй тоглоомын асуудалд хэтэрхий  хойрго хандаж байна хэмээн шүүмжилсээр ирсэн. Цахим мөрийтэй тоглоомын улмаас өнгөрсөн онд австраличууд 34 тэрбум австрали доллар буюу 23 тэрбум ам.доллар алдсан гэсэн тооцоо гарсан нь нэг хүнд ногдох  мөнгөн дүнгийн хэмжээгээр дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Энтони Албанез “Засгийн газар мөрийтэй тоглоомтой холбоотой олон нийтийн болон нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм арга хэмжээ авч байна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Мөн эдгээр шинэ хязгаарлалт нь  хүүхдүүдийг ийм төрлийн сурталчилгаанаас хамгаалж, мөрийтэй тоглоомын хор хөнөөлд өртөхөөс сэргийлэх алхам гэж тэрбээр онцолж буй. Үүнээс гадна хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөх болон авах цагуудад радио сурталчилгаа ч явуулахыг хориглож байна. 

Эх сурвалж: Reuters 

#Австрали, #Мөрийтэй тоглоом,