Даваа гарагийн орой Колумб улсын өмнөд хэсэг дэх Амазоны бүсэд цэргийн онгоц хөөрснийхөө дараахан осолджээ. Энэхүү ослын улмаас нэг хүн амиа алдаж, 77 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоцонд нийт 125 хүн байсан бөгөөд 47 хүн сураггүй хэвээр байгааг албаны хүмүүс мэдээлэв. "Lockheed Martin" компанийн үйлдвэрлэсэн "Hercules C-130" загварын энэхүү онгоц Перу улстай хил залгаа Пуэрто Легуизамо хотоос цэргүүд тээвэрлэж явжээ. Колумбын Батлан хамгаалахын сайд Педро Санчесын мэдэгдэж буйгаар, онгоц хөөрсөн газраасаа ердөө 1.5 км зайд унасан бөгөөд бүхээгт гарсан галын улмаас тээвэрлэж явсан зэвсэг хэрэгслүүд дэлбэрсэн байна.
Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро зэвсэгт хүчнийг шинэчлэх төлөвлөгөө удааширч байгааг эрс шүүмжилж, ийм осол гаргах нөхцөл үүсгэсэн албан тушаалтнуудыг чөлөөлөх ёстойг онцоллоо. “Hercules C-130” загварын онгоцуудыг анх 1950-иад онд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Колумб 1960-аад оны сүүлчээс анхны загваруудаа авч байжээ. Өчигдөр осолдсон энэ онгоц нь 2020 онд АНУ-аас цэргийн тоног төхөөрөмж шилжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ирсэн гурван онгоцны нэг байсан аж.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3558