Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Өнөөдрийг ажиглаж, маргаашийг хамгаална” уриан дор тэмдэглэж байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газар дэлхийн агаар мандал, усан болон газрын хөрсийг бүхэлд нь судалж, хиймэл оюун ухаан, автомат төхөөрөмж, хүний ажиглалт, шинжилгээ зэрэг олон арга хэрэгслээр мэдээлэл цуглуулан боловсруулдаг. Ингэснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтой цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Энэ онд Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP17-той холбогдуулан цөлжилтийн атлас боловсруулах, ган болон шороон шуурганы эх үүсвэр, түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны ажлуудыг хийж байна.
Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн ажиллаж буй юм. Тус төвд автомат станц радиозонд, хиймэл дагуулын мэдээлэл, дамжуулах дижитал систем, орчны шинжилгээний лаборатори зэрэг дэвшилтэт техникүүд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт ажиглах аргыг халж, автоматжсан өндөр технологид суурилсан систем рүү бүрэн шилжжээ.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт 15 сумын хэмжээнд 60 гаруй алба хаагч ажиллаж байна. Тус байгууллагыг 1936 онд “Ус цаг уурын алба” нэртэйгээр өртөө, харуул байдлаар байгуулж байжээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3558