Хүүхдийн эрхийг тайзнаа: Театр бол эрх, Театр бол Боловсрол, Хүүхэд Залуучуудын дуу хоолой болон оролцоо, аз жаргалыг түгээх алхалт
Жил бүрийн гуравдугаар сарын 20 Дэлхийн хүүхдийн театрын өдөр болон 21-ний Дэлхийн хүүхэлдэйчдийн баярын өдрийг тохиолдуулан АССИТЕЖ Монгол НҮТББ “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨР ХАМТДАА” уриан дор олон нийтэд нээлттэй “Театр амилуулах алхалт” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Алхалтад театр урлагийн байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд, уран бүтээлчид, хүүхдийн төлөө байгууллагууд нэгдэж оролцов.
Гэрэл зургийг MPA.mn

Судалгаа, туршлагаас харахад хүүхэд баяр баясгалантай, мэдрэмжээ аюулгүй илэрхийлж чаддаг орчинд өсөх нь тэдний сэтгэл зүй, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг аж. Харин ийм орчныг бүрдүүлэхэд театрын урлаг онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.
Алхалтад оролцсон байгууллагууд:
Соёл, Спорт, Аялал Жуучлал, Залуучуудын яам
Монгол Улсын Хүүхэлдэйн театр
Улсын Хүүхэд Залуучуудын театр
Бамбүү Театр
Pro Театр
Рома театр
Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театр
Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театр
Улаан Загалмайн Нийгэмлэг
Дауны Холбоо
Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ
Элч төлөөлөгчид:
-Э.Ууганбаяр -хөтлөгч, жүжигчин
-Ц.Аззаяа -мисс, жүжигчин
-Н.Хулан -social influencer
Тэд Сүхбаатарын талбайгаас Хүүхэлдэйн театр руу алхсан бөгөөд парад алхалт нь театрын ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээ байснаас гадна хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан суралцах, өөрийнхөө дуу хоолойг өргөх, оролцох эрхийг олон нийтэд таниулах зорилготой байлаа.

Алхалтын дараа хүүхэд залуучуудад зориулсан олон улсын "Wanderlust" нүүдлийн театрын наадмын талаар мэдээлэл өгсөн юм.

#хүүхэд,