АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргааны Терроризмтой тэмцэх албаны дарга Жо Кент Иран дахь дайны эсрэг эсэргүүцэн огцорч, Төрийн тэргүүнд хандан чиглэлээ өөрчлөхийг уриаллаа. Тэрээр Иран АНУ-д шууд ямар ч аюул учруулаагүй бөгөөд Израилын дарамтаас болж энэ дайныг эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн захидалдаа Кент мөн Ерөнхийлөгч, эрх баригчдын үйл ажиллагааг эрс шүүмжилжээ. Цагаан ордон түүний энэхүү үндэслэлийг няцааж, Иран АНУ руу эхэлж довтолно гэсэн мэдээллийн үндсэн дээр хариу арга хэмжээ авч байна гэж онцоллоо.
Трампын захиргаанд ажиллаж буй өндөр албан тушаалтнуудаас дайныг ийнхүү шүүмжилсэн анхны хүн болоод буй Жо Кент АНУ-ын тусгай хүчин, Тагнуулын төв газрын ахмад дайчин бөгөөс түүний эхнэр, тэнгисийн цэргийн техникч Шеннон Кент 2019 онд Сирид амиа золиослогчийн халдлагад өртөн амь үрэгдсэн юм. Кент гадаадад 11 удаа байлдааны ажиллагаанд оролцсон бөгөөд тэр дундаа Ирак дахь АНУ-ын армийн тусгай хүчинтэй хамт ажиллаж байсан нэгэн аж.
Кентийн энэ мэдэгдэл, огцрох шийдвэрийг улстөрчид, олон нийт өөр өөрөөр хүлээн авч байна. Ардчилсан намын гишүүд, сенатчид түүнтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн бол зарим нь Иран руу дайн хийх баттай үндэслэл байсан гэсэн Дональд Трампын мэдэгдлийг дэмжигч ч олон байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557