Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.

- Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.

- Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

- СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар

- Есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48000 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангаж ажиллана.

- Нийслэлийн зургаан дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийнэ.

- Үерийн хамгаалалтын сувгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын сувгийг Туул гол руу холбох, ХУД-ийн 12 дугаар хороо Нисэхийн сувгийг автозамын ус гаргуурт холбох, автозамын ус гаргуурыг өргөтгөн шинэчлэх, Жаргалантын амны үерийн сувгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг нийт гурван байршилд 1.1 км үерийн суваг барихаар төлөвлөсөн байна.

- СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын 22 метр өргөн үерийн суваг авто зам өнгөрөөд задгайрч, лаг хагшаасаар дүүрч дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг барьж, Туул гол руу холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#борооны ус зайлуулах шугам,